Намрын нээлтийн барилдаан болно » Төр.мн

Намрын нээлтийн барилдаан болно

 
Намрын нээлтэнд зориулсан АПУ ХК-ны нэрэмжит "Богдхан хайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан ирэх аравдугаар сарын 18-ны Ням гаригт 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Өнгөрсөн жилийн "Бридж” группийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн намрын нээлтийн буюу "Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд 128 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэж Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа болон Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Ц.Мөнхбаяр нар их шөвөгт шалгарч байжээ.
Энэ жилийн намрын нээлтийн барилдаанд Монгол Улсын аварга Э.Оюунболд зодоглоно гэдгээ өөрийн цахим хуудсаараа албан ёсоор мэдэгдсэн билээ. Магадгүй энэ удаагийн намрын нээлтийн барилдаан түүний Монгол Улсын аварга цолтойгоо зодоглох сүүлчийн барилдаан байж болох юм. Учир нь ирэх Даваа гаригт Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд  Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүх хурал болно.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News