Г.Ёндон сайд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр төлүүлжээ » Төр.мн

Г.Ёндон сайд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр төлүүлжээ

 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа албаны 10.7 сая төгрөгөөр хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх мэдээлэл гараад байна.
Тодруулбал, тэрээр 2019 оны дөрөвдүгээр сард "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдсоноосоо хойш таван сарын дараа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг байгууллагаасаа буюу 2019 оны есдүгээр сарын 2-нд төлүүлжээ. 
Г.Ёндон нь "Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан аж.

Тэрээр "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны ХОМ-дээ өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто граж, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг "Toyota Prius-1" маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай. Зээлгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэж мэдүүлсэн байна.
Эх сурвалж: Unen.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News