Аавыгаа би санаад байна... » Төр.мн

Аавыгаа би санаад байна...

Тийм ээ, амьдралын минь түшиг тулгуур, нөмөр нөөлөг болсон ААВЫГАА БИ САНААД БАЙНА...

Хэлсэн үг, үйлдэл бүр нь ухааруулж байдаг эрхэм аавуудад зориулсан нэгэн сайхан дуу мэндэллээ. Олон хит дууны эзэд, алтан портнёр болох МУУГЗ Л.Балхжав, МУСГЗ Ш.Гүрбазар нарын үг аялгуугаар бүтсэн "Аавыгыы би санаад байна...” дууг чадварлаг дуучин МУСТА С.Бичүү гайхалтай амилуулж, олон хүмүүсийн нүдэнд нулимс цийлгэнүүлж чадлаа.

1990-ээд оны дунд үеийн аж амьдралыг тодхон харуулсан уг дууны клип олон хүмүүний бага насыг санагдуулж, дурсамжийг нь сэдрээх шиг. Дууны дүрслэл богино хэмжээний кино (шорт фильм) мэт уран дүрслэл, өгүүлэмжтэй аж.

Анх Л.Балхжавын 13 хэмээн нэрлэгдэж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан дуучин С.Бичүү тасралтгүй уран бүтээлээ туурвиж, олон ч хит дууг амилуулан урлаг хэмээх айлд тод өнгө нэмж яваа чадварлаг дуучин билээ.

Ингээд Аавтай байх сайхныг өгүүлсэн "Ааваа санаад байна” шинэ уран бүтээлийг хүлээн авч үзнэ үү.

 

эх сурвалж: Setguul.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News