УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд говийн бүтээн байгуулалттай танилцлаа » Төр.мн

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд говийн бүтээн байгуулалттай танилцлаа

 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Уг чиглэлд нийт 414.6 км төмөр зам барих бөгөөд өнөөдрийн байдлаар 166.93 км-ыг нь бүрэн угсарчээ. Үлдсэн хэсгийн газар шорооны болон хоолойн ажил бараг дуусч байна. Өртөөний барилга 63 орчим хувийн гүйцэтгэлтэй бол зөрлөгийн барилгын ажил ч дуусах тун дөхжээ. 

Энэхүү бүтээн байгуулалтад "Тавантолгой төмөр зам” компани захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа бол 6153 хүн, 2871 техник, 104 аж ахуй нэгж хамтран ажиллаж байгаа юм байна. Коронавирусын цар тахалтай холбоотой онцгой дэглэмтэй холбоотой гүүрийн ажлыг зуун хувь дотоодын компаниуд гүйцэтгэснээрээ онцлог байв. 

Тус чиглэлийн төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болно. Ингэснээр Тавантолгой бүлэг орд орчмын уурхайн олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа баг, хамт олонд амжилт хүсч, түүх бүтээж байгаад нь талархал илэрхийлж, урам нэмлээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News