Шахмал түлшний нөөцөд байнгын хяналт тавьж байна » Төр.мн

Шахмал түлшний нөөцөд байнгын хяналт тавьж байна

 Нийслэлийн 6 дүүргийн шахмал түлш борлуулах 73 цэгт хяналт шалгалт хийхэд 591.5тн түлшний нөөцтэй байна. Шалгалтын дүнг дүүрэг тус бүрээр задалвал:
1. Баянзүрх дүүргийн 5,16, 17, 19, 22, 27-р хороодын нутаг дэвсгэрт байрлах 12 борлуулалтын цэгүүдэд нийт 122.5тн,
2. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 7, 11, 20, 22, 28, 34, 40 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 31 борлуулалтын цэгүүдэд нийт 294 тн,
3. Сүхбаатар дүүргийн 9, 14, 15, 17, 18, 20 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 6 борлуулалтын цэгүүдэд нийт 35тн,
4. Чингэлтэй дүүргийн 10, 12, 13 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 8 борлуулалтын цэгүүдэд нийт 74.5 тн,
5. Баянгол дүүргийн 11, 16, 22, 23 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 14 борлуулалтын цэгүүдэд нийт 53.5тн,
6. Хан-Уул дүүргийн 6, 7-р хороодын нутаг дэвсгэрт байрлах 2 борлуулалтын цэгүүдэд нийт 12 тн нөөц байна.
Шалгалтын үеэр шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч нар маск, бээлий хэрэглээгүй байсан зөрчлийг арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг зөвлөлөө.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News