ӨВӨРМОНГОЛ: Хамгийн сүүлийн Монгол хэлний хичээл » Төр.мн

ӨВӨРМОНГОЛ: Хамгийн сүүлийн Монгол хэлний хичээл

Хятадын Засгийн газар дахиж Өвөр Монгол хүүхдүүдэд Монгол хэлний хичээл заахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Өвөр Монголын сургуулийн багш, эцэг эхчүүд, хүүхдүүд дээрх бодлогыг эсэргүүцэн хичээл хаяж, жагсаал хийж, суулт зарлаж байв. Түүнчлэн Монгол хэлээр дуулж, шүлэг уншин тэмцсэн юм. Гэвч БНХАУ-ын Засгийн газрын бодлогын хатуу шийдвэр хэвээр үлдэж өчигдөр хамгийн сүүлийн Монгол хэлний хичээлийг заалаа. Энэ бол шинэ хичээлийн жилийн эхний болон эцсийн Монгол хэлний хичээл. Энэ үеэр хүүхдүүд бүгд Монгол дээлээ өмсөж, хадаг барин Монгол хэлний хамгийн сүүлийн хичээлдээ суулаа. 

 Тухайн үед энэ шийдвэрийг эсэргүүцэж жагссан багш, эцэг эхчүүдийг Хятадын Засгийн газраас баривчлаж, ял өгөн дахиж төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хасаж, хар дансанд орох зэрэг шийтгэлийг олон багшид оногдуулсан юм. Эцэст нь багш нар хамгийн сүүлийн Монгол хэлний хичээлийг заах хүсэлт тавьснаар ийнхүү сүүлийн Монгол хэлний хичээл болсон нь энэ юм. 

ТӨР.МН 
Б.ЭРДЭНЭ 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News