Хаанбанкны сүлжээ доголдож олон иргэдийг хохироож байна » Төр.мн

Хаанбанкны сүлжээ доголдож олон иргэдийг хохироож байна

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд дэлгүүр, худалдааны төв, үйлчилгээний газар гээд бүхий л байгууллага Хаанбанкны картаар үйлчлэхгүй байна. Учир нь Хаанбанкны постмашин сүлжээгүй болсон тул тус банкны карт уншихгүй болсныг үйлчилгээний байгууллага мэдэгдээд эхэллээ. Түүнчлэн АТМ ч мөн ажиллахгүй алдаа зааж иргэдийг хохироосон байна.
Өчигдөр гэхэд нэгэн үйлчилгээний байгууллага сүүлийн хоёр хоног Хаанбанкны сүлжээ доголдож байгаа тул зөвхөн бэлэн мөнгөөр эсхүл интернэт банкаар төлбөр төлөх боломжтой гэж мэдэгдснээр оочер дараалал үүссэн байна.  

Хэдэн мянган хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй Хаанбанк хоёр өдрийн турш ийнхүү сүлжээ нь унаж, доголдсноор олон мянган иргэдийг хохироолоо.
Монголын хамгийн том гэж хэлж болохуйц ХААНБАНК ачаалалаа дийлэхгүйд хүрэв үү?
ТӨР.МН 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News