What3words буюу гурван үгт мессеж илгээснээр яаралтай тусламжийг шуурхай авах боломжтой » Төр.мн

What3words буюу гурван үгт мессеж илгээснээр яаралтай тусламжийг шуурхай авах боломжтой

Аюул, осолд өртсөн иргэн аврах багийн болон эмнэлгийн яаралтай тусламж авахын тулд өөрийн байгаа газрынхаа байршлын хаягийг үнэн, зөв өгөх нь хамгийн чухал.  Тэгвэл Их Британи, Герман, Канад, АНУ, Австрал, Сингапур зэрэг дэлхийн олон оронд what3words технологийг нэвтрүүлж, хүний амь нас, эд хөрөнгийг аврах ажиллагаанд түлхүү ашиглаж байна.
What3words нь дэлхийн газрын гадаргууд 3мx3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдахгүй 3 үгээр хаягжуулж өгсөн бөгөөд  аппликейшн болон цахим газрын зургийн сайтыг иргэд үнэ төлбөргүй ашиглана.
Өөрөөр хэлбэл, иргэд аюул, осол тулгарсан үед байгаа байршлынхаа хаягийг гурван үгт хаягаар өгч болох бөгөөд энэхүү апплейкшн нь интернэтгүй үед ч ашиглах боломжтой.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News