Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ » Төр.мн

Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр АНУ, Австрали, Тайван, Филиппин, Канад, АНЭУ, Малайз, Камбож, Бразил, Вьетнам, Йемен, БНСУ, Итали, Сингапураас 169 иргэн эх орондоо ирнэ.
Эдгээр иргэдийн 80 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай, 64 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 14 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 3 нь жирэмсэн иргэн байна.
Иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн "Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News