Цахим мөнгөний талаар анх удаа чууллаа » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Цахим мөнгөний талаар анх удаа чууллаа

2017-10-19
 
Цахим мөнгө крипто валют (Cryptocurrency)-ын талаарх ойлголтыг нэгтгэх, Монгол Улсын байр суурь хийгээд гадаадын улс орнуудын чиг хандлагыг тодорхойлох зорилготой  анхны чуулга уулзалтыг өнөөдөр /2017.10.19/ зохион байгуулав.  Монголын цахим мөнгөний холбооноос зохион байгуулсан чуулгад 130 гаруй залуус нэгджээ.
Хүмүүсийн олонх нь биткойноор л төсөөлдөг крипто валют нь 10 гаруй төрөлтэй бөгөөд их хэмжээний хөрөнгө эргэлддэг, ашиг орлого өндөртэй, ирээдүйтэй салбар болсныг илтгэгчид онцолж байлаа.  
Дэлхий дээр цахим мөнгөний зах зээл 150 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэх болжээ.  Монголчуудын  олонх нь одоогоор ойлгож амжаагүй энэхүү том зээл хэр  ирээдүйтэй вэ, шинээр үүсээд буй энэ баялгаас монголчууд бид хэрхэн хүртэх вэ, хөрөнгө оруулалтаа хэрхэн хийх вэ гэсэн асуултын хариуг хайсан хүмүүс нэг дор цуглаж ярилцсанаараа онцлог юм. Цахим мөнгө үүсэн бий болсон цагаасаа эрчимтэй өргөжин тэлжээ. Төрлийн хувьд ч олширч. Цахим мөнгөний Blockchain технологи, цахим мөнгөний олборлолт, хадгалалт, аюулгүй байдал зэргийг тал талаас нь хэлэлцсэн анхны уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцож амжсангүй.
Хэдийгээр интернэт орчны  идэвхтнүүд, Blockchain технологийг ойлгож буй хүмүүсийн хувьд ихэд ирээдүйтэй, ашигтай талбар болж харагдаад байгаа ч эгэл иргэдийн хувьд эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа цахим мөнгөний таларх Монголбанкны байр суурийг сонсох гэсэн хүмүүс олон байсан юм.
Хэдхэн хоногийн өмнө төв банк  крипто валютыг манай улс албан ёсоор төлбөр тооцооны хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөөгүйг мэдэгдэж байсан. Цахим мөнгөний талаарх Монголбанкны байр суурь хэвээр эсэхийг сонирхсон хүн цөөнгүй байв.


скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?