“Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

“Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

2017-10-19

 

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд Нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, "Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

 

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд өнөөдөр зохион байгуулагдаа. Ёслолын ажиллагаанд НЗД-ын орлогч П.Баярхүү, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага, өрх, иргэний төлөөллүүд оролцлоо.

 

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү"Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Улс, Нийслэлийн хэмжээнд хүн амыг эрүүл байлгах өвчлөхөөс сэргийлэх, иргэдийг  эрүүл мэндээ сахин хамгаалахад чиглэгдсэн эрүүл мэндийн холбогдолтой үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн зэрэгцээ хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд ихээхэн анхаарч эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд иргэдийн болон салбаруудын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, энэхүү үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулж байна.

 

Тухайлбал, Нийслэлчүүд бид "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого чиглэл”-ийг хэрэгжүүлэх талаар нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж байгаагийн нэгээхэн хэсэг нь "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, "Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулан өргөмжлөх энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ юм. 

 

2003 оноос эхлэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж  ирсэний үр дүнд 6-7 дахин өссөн байгаа нь манай нийслэлчүүдийн дунд эрүүл мэндээ дээдлэх талаар иргэдийн ухамсар дээшилж, эмчид биеэ даатгадаг сэтгэхүй тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг харуулж байгааг хэлэхэд талархууштай байна. 

 

Цаашид ч энэ тоо улам өсөн нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлж, нийслэлээрээ "Эрүүл мэндийг дээдлэгч хот” болтлоо өргөжинө гэдэгт найдаж байна. Эрүүл мэндийг дэмжих үйлсэд та бүхний оролцоо цаашид улам бүр идэвхжинэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.

 

"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи, зүтгэл, санаачлага гарган, архи, тамхигүй хамт олон болсон зэрэг 34 үзүүлэлтийг хангасан 9 байгууллагыг шалгаруулсан байна.

 

Харин "Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-ийг хоёр бүлэг, 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд энэ жилийн хувьд 15 өрх шалгарсан бол "Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ийг болзол журамд заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, аливаа хорт зуршлаас ангид байдаг гэх мэтчилэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 23 иргэнийг шалгаруулсан байна.

 

Ийнхүү 2017 оны байдлаар Нийслэлийн хэмжээнд "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-97, "Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-178, "Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-216 болж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?