Налайх дүүрэгт 1.4 тэрбумаар 50 ортой хүүхдийн эмнэлэг барьжээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Налайх дүүрэгт 1.4 тэрбумаар 50 ортой хүүхдийн эмнэлэг барьжээ

2017-10-20
 
Хүн амын тоо нь байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин өсч хуучны сургууль, цэцэрлэгтээ хүүхдүүд нь багтахаа байгаад удаж байна. Намар хүүхдүүд цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд сугалаа сугалж азаа үзэх жишээний. Наана нь сурагч ах, эгч нар нь нэг ширээн дээр гурав, дөрвүүлээ сууж, ачаалалаа даахаа байсан сургуулиуд мөн л гурваас дөрвөн ээлжээр хичээллэж сууна. Мөн сурах эрхтэй нь хамт улсаас үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг нь зөрчиж буй юм. Хүйтний улиралд багачуудаа дагуулсан эцэг, эхүүд эмнэлгүүдийн шалаар дүүрэн. Өвдсөн хүүхдээ хурдан эдгээхийн тулд томчууд шалан дээр хэвтэх нь хэвийн үзэгдэл гэж ойлгодог болжээ. Шинэ байшингийн дутагдалд орсон эдгээр салбарыг хөгжүүлэх ганц гарц нь тасралтгүй үргэлжлэх бүтээн байгуулалт юм. Үе үеийн хотын удирдлага бүтээн байгуулалтыг тасралтгүй хийнэ гэсээр гарч ирдэг ч, төсөв хөрөнгө, улс төр, хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй гацаанууд дунд нь хэтэрхий их. Одоогийн хотын дарга энэ буруу жишгийг халж, шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн салбарт шаардлагатай бүтээн байгуулалтыг хийж чадсан болов уу? 
ЦЭЦЭРЛЭГИЙН ТОО НЭМЭГДЭЖ, НАЙМАН СУРГУУЛЬ ХОЁР ЭЭЛЖИД ШИЛЖЛЭЭ
Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажилласанаа нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодотгов. Тухайлбал,  Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн бөгөөд нийт 672 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77.6 хувь болж өсчээ. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авч эхлээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартад нийцүүлэх зорилт тусгасан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас "энэхүү зорилтод хүрэх боломжтой,  цэцэрлэгийн бүтээн байгуулалтын болон өргөтгөлийн ажлууд уг зорилтыг биелүүлэхэд чиглэж байгаа” гэж мэдээллээ. Мөн хотын дарга энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг "цахим” хэлбэрээр бүртгэх ажлыг эхлүүлсэн нь төрийн албаны хүнд суртал, авилга, хээл хахуулийг халахад  нааштай алхам боллоо гэж эцэг, эхчүүд талархан хүлээн авсан юм. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд энэ жил зарим эерэг өөрчлөлтүүд гарсан байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 225 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ намар төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад орж, нийт  10 мянга 680 сурагч нэмж хүлээн авах боломжтой болжээ. Мөн энэ онд найман сургуулийг гурван ээлжээс хоёр ээлжид шилжүүлсэн бөгөөд хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх аж. Үүнээс гадна ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гарсан тухай албаныхан онцлон ярив. Тэдний хэлснээр, нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн "Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна. Ингээд дурдаад байвал, Монгол Улсын 2017 оны төсөв хүндрэлтэй, шинэ бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө санхүү дутмаг байсан ч боловсролын бүтээн байгуулалтын ажлыг 2017-2018 оны хичээлийн жилд чамлахааргүй хийжээ.  
50 САЯ АМ.ДОЛЛАРААР "ДҮҮРГИЙН ЖИШИГ” ЭМНЭЛЭГ БАРЬЖ БАЙНА
Харин одоо эрүүл мэндийн салбарт хийж буй бүтээн байгуулалтаас танилцуулъя. 
Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн хашаа дотор "Дүүргийн жишиг” эмнэлгийг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр барихаар барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Барилгын төсөвт өртөг 50 сая ам.доллар. 
Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж дуусчээ. Удахгүй эмнэлгийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгнө. Барилгад нийт 1.4 тэрбум төгрөг зарцуулжээ.
Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүдэд шинээр мэс заслын тасаг нээсэн байна. Шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргасан аж. 
Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд 40 ортой хүүхдийн эмнэлэг бариулахаар тендер зарласан юм. Удахгүй гүйцэтгэгч шалгарна. Улмаар ирэх хавартаа багтаж барилгын ажлаа эхлүүлэх гэнэ. Барилга барихад шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгажээ. 
2018 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар төвийн зургаан дүүргийн 14 хороонд шинээр өрхийн эмнэлэг барина. Одоогоор барилгын зураг төслийг баталж, газрыг чөлөөлжээ. Мөн Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт "Дүүргийн жишиг” эмнэлэг барих юм. 
Харин Турк улсын Тика төслийн санхүүжилтээр Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд "Диализ”-ийн төв, зургаан дүүргийн 10 хороонд өрхийн эмнэлэг барихаар тус тусынх нь газрыг асуудлыг шийджээ. 
Барилгаас гадна Чингэлтэй дүүргийн есөн хорооны өрхийн эмнэлэгт нийт 296 сая төгрөгийн өртөгтэй автомашинуудыг шилжүүлэн өгчээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?