“Монгол бахархлын өдөр” сарын дараа тохионо » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

“Монгол бахархлын өдөр” сарын дараа тохионо

2017-10-20
 
Өнөөдөр намрын сүүл цагаан нохой сарын шинийн 1-ний өдөр. Өөрөөр хэлбэл бүх нийтээрээ амардаг өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр тохионо. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Эзэн Богд Чингис хаан мэндэлсэн  бөгөөд эл өдөр монголчууд бүх нийтээрээ амарч, "Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг 'Монгол бахархлын өдөр' болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр зургаа дахь жилтэйгээ золгож байна.

2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 'Монгол бахархлын өдөр'-үүд нь:

2012 он: арваннэгдүгээр сарын 14
2013 он: арваннэгдүгээр сарын 4
2014 он: арваннэгдүгээр сарын 23
2015 он: арваннэгдүгээр сарын 12
2016 он: арваннэгдүгээр сарын 30
2017 он: арваннэгдүгээр сарын 19
2018 он: арваннэгдүгээр сарын 8
2019 он: арваннэгдүгээр сарын 27
2020 он: арваннэгдүгээр сарын 16
2021 он: арваннэгдүгээр сарын 5
2022 он: арваннэгдүгээр сарын 24-нд тохионо.
Энэ жилийн хувьд "Монгол бахархлын өдөр” ням гаригт таарч буй юм. Бүх нийтийн амралтын өдөр амралтын өдрүүдэд таарсан тохиолдолд шилжүүлэн тэмдэглэдэг уламжлал урьд нь байсан. Харин энэ жилийн хувьд хэрхэхийг шинээр  бүрэлдэж буй У.Хүрэлсүхийн Засгийн газар хуралдаж шийдэх юм.

скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?