“Хөдөлмөр Нэмье” хөдөлмөрийн яармагийн үеэр 1300 гаруй залуус ажилд зуучлагдлаа » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

“Хөдөлмөр Нэмье” хөдөлмөрийн яармагийн үеэр 1300 гаруй залуус ажилд зуучлагдлаа

2017-11-24

Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн.Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 40.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 15000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм.


Өнгөрсөн хугацаанд ЗХТБ "Цагийн ажил 1,2,3,4,5,6”, "Төгсөгч-2014,2016”, "Бүтээн байгуулалт-2014”, "Бүтээн байгуулалт-2015”, "Амьдралын тус”, гадаадад төгсөгчдөд зориулсан "Myjob” "Ажилгүйдлийг анагаая” зэрэг хөдөлмөрийн яармагуудыг амжилттай зохион байгуулсан байна. Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, ажил олгогч байгууллагуудад хүний нөөцөө шинэ залуу боловсон хүчнээр өргөжүүлэх боломж олгох зорилгоор "ХӨДӨЛМӨР НЭМЬЕ” хөдөлмөрийн яармагийг Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газартай хамтран 2017.11.23ны өдөрМонголын залуучуудын холбооны "Залуус” танхимд зохион байгууллаа.


 

Тус өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газрын Хөдөлмөрийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Нямдорж, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэшсэн зөвлөх бэлдэх төвийн захиралШ.Сосорбарам , Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах багийн гишүүн нар хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл өгсөн юм.



 

Мөн "ХӨДӨЛМӨР НЭМЬЕ” хөдөлмөрийн яармагийн үеэр "Ажлын байрны зуучлал, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зөвлөгөө өгөхөөс гадна залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулж талархал гардуулах болон ажил хайгч залуусын дунд "Аха” тэмцээн зохион байгуулах хөтөлбөрүүдээр дүүрэн өдөрлөг болсон юм.


Энэхүү хөдөлмөрийн яармагт НХЭГ, ХУД , СБД, БГД, ЧД-н хөдөлмөр халамжийн хэлтэсүүд болон Макс грүпп, Номин Холдинг, Дашваанжил, Бат хийморь, Эмжж, Вагнер ази, Ачтан эмнэлэг, Бэст буйдан, Согparate зочид буудал, У&R, ММСG, Батмон ХХК,Уай Эл ЭМ ххк , Цэнхэр гүзээлгэнэ, МХУША, Уай эл эм ХХК, Эм Си лог ХХК, ЧД-ын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, Ramax, Улс төрч. Mn, Хар чоно, Оюуны ундраа ХХК, Arjroad LLC, Дархангеомаш ХХК зэрэг 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож нийт 1300 гаруй залуусыг байнгын болон цагийн ажилд бүртгэн зуучилсан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно
Нэр:
Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?