С.Чинзоригт шаардлага, Д.Сарангэрэлд мэдэгдэл хүргүүллээ » Төр.мн

С.Чинзоригт шаардлага, Д.Сарангэрэлд мэдэгдэл хүргүүллээ

Эрүүл мэндийн салбарынхан маргаашнаас эхлэн ажил хаяхаа мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ноос Эрүүл мэнд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад албан бичиг хүргүүлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандан МҮЭ-ийн холбооноос цалин хөлсний хэлэлцээг энэ сарын 4-ний дотор яаралтай санаачлан зохион байгуулахыг шаардсан албан бичиг өглөө. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос салбарын ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, салбарын хамтын хэлэлцээрийг бүртгэх асуудлаар ажил хаялт зохион байгуулах болсон, ажил хаялтад хүргэхгүйгээр асуудлыг яаралтай шийдвэрлэхэд идэвх санаачилгатай ажиллах, үүсч болзошгүй эрсдэл хохирлын хариуцлагыг Засгийн газар, холбогдох яамд хариуцна гэдгийг сануулжээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News