Зам тээврийн хөгжлийн сайд хэн болох бэ? » Төр.мн

Зам тээврийн хөгжлийн сайд хэн болох бэ?

Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж буй билээ. Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдыг УИХ томилох учиртай болоод байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун нарын нэгийг Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлж магадгүй байгаа сурагтай.

Харин УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгасан байна. Энэ тохиолдолд Я.Содбаатар, Х.Болорчулуун нар "33"-ын бүлгийн төлөөлөл тул Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвших боломжгүй болох юм.

Тэр бүү хэл УИХ дахь МАН-ын 32-ын бүлэг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн Сайдад хамгийн сайн тохирох боломжит кандитат гэж үзэж буй аж. Хэрэв түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжин, Зам Тээврийн Хөгжлийн сайдаар томилсон тохиолдолд "М-Си-Эс" угшилтай улс төрч хүн  Ерөнхийлөгч Х.Баттулгын ажиллаж байсан яамны сайд болох юм.

 

М.Тогтох

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News