П.Хашчулуун:Багануурын ДЦС-ыг барихаас өөр аргагүй боллоо » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

П.Хашчулуун:Багануурын ДЦС-ыг барихаас өөр аргагүй боллоо

2018-09-18

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр буюу бямба гарагт Дулааны цахилгааны станцуудын сэлгэн залгалтын үед технологийн алдаа гарч, нийслэл болон зарим аймгийн хэрэглэгчид цахилгаан, эрчим хүчээр тасалдаж, үйлдвэрлэлийн горим алдагдав. Энэ талаар мэргэжлийн хүмүүс болон салбаруудын төлөөлөл сэтгэгдлээ бичиж, санал бодлоо хуваалцаж байлаа.

Тухайлбал, эдийн засагч П.Хашчулуун өөрийн твиттер хуудастаа "Тавантолгойн болон V цахилгаан станц, эрчим хүчний салбарын бусад төслийг унагасны гор гарч байна. Нийслэлд 1.5 тэрбум ам.долллараар эрчим хүчний томоохон эх үүсвэр V цахилгаан станц, говийн бүсийг цахилгаан дулаанаар хангах Тавантолгойн станцыг барьж өгөх хоёр ч санал, төслийг унагасан хэрнээ Оросоос баахан мөнгө зээлж, нурж байгаа хуучин станцыг шинэчлэх юм гэнэ. Тэр станцууд нэгэнт 50 жил болж, моралийн элэгдэлд орж ямар ч найдваргүй болсныг бүгд харлаа. Яаж ч засаад нэмэргүй. Цаашдаа Улаанбаатар хот эрчим хүч, дулааны ямар ч баталгаагүй болсныг ойлгоцгоосон байх. Одоо Багануурын ДЦС-ыг барихаас өөр гарцгүй болж байна” гэж жиргэжээ. Хэдэн жилийн өмнө "Ньюком” компани V цахилгаан станцыг барих судалгаа, техник эдийн засгийн үндэслэлээ танилцуулж, хөрөнгө мөнгө босгох арга замаа олчихсон байсан ч ДЦС барих газар олдолгүй мухардаж байсан билээ. Гэтэл дулаан, эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй болсныг өнгөрсөн үйл явдал харууллаа.

Д.Мөнх

скачать dle 10.3фильмы бесплатно
Нэр:
Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?