НЗДТГ-аас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмуудад хүндэтгэл үзүүллээ » Төр.мн

НЗДТГ-аас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмуудад хүндэтгэл үзүүллээ

 
Олон Улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан, Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа өнөөдөр НИТХ болон НЗДТГ-аас хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авалтын эхэнд хэлсэн үгэндээ "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийг судлан та бүхний эрүүл урт удаан наслах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн бөгөөд сувилалд амрах ахмадад хөнгөлөлт үзүүлэх, эрүүл мэндийн үздэгт хамруулах зэрэг ажлуудыг ажил хэрэг болгоод байгааг хэлэхэд таатай байна.

Цаашид та бүхнээс гаргасан санал санаачилгын дэмжин ажиллана. Ахмадууд та бүхэн маань үнэтэй санал санаачилга, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцолж байв.

Мэн энэ үеэр ахмад настан Ж.Оргодол, Т.Сугарсүрэн, Т.Жадамбаа нарт хотын дарга гарын бэлгээ гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News