Сургалтын орчинд цахим хэрэглэгдэхүүн ашиглах чадвар эзэмшүүлж байна » Төр.мн

Сургалтын орчинд цахим хэрэглэгдэхүүн ашиглах чадвар эзэмшүүлж байна

 
Дундговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газраас "Сургалтын чанарыг сайжруулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь" сургалтыг  1 дүгээр сарын  7-ны өдөр Мандалговь хотноо зохион байгуулж, сургалтад 15 сумын 19 сургуулийн захирал, сургалтын менежерүүд 42 хүн хамрагдлаа.
Сургалтын орчинд суурь боловсролын түвшний сургалтын цахим хэрэглэгдэхүүн буюу DVD-г бэлтгэж, түүнийг сургалтанд ашиглах талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж буй энэхүү сургалтыг 2018 оны 12 дугаар сард 19 сургуулийн 75 багшийг хамруулан бүсчилсэн байдлаар  зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэжээ.
Цаашдаа бүх сургуулийн багш нартаа дээрх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалтыг шат дараатайгаар зохион байгуулахын тулд бэлтгэгдсэн сургагч багш нар, сургуулийн удирдлагуудын хамтын ажиллагааг үр бүтээлтэй болгох зорилгоор ийнхүү сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд ойлголт өгч байгаа ажээ.
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн (DVD) бэлтгэн ашиглах агуулга бүхий дээрх сургалтууд нь Япон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Жайка ОУБ-ын санхүүжилтээр 2018-2022 онд хэрэгжүүлж байгаа "Хөдөөгийн суурь боловсролын сургалтын чанарыг сайжруулахад мэдээлэл харилцааны технологийн оновчтой ашиглах нь" төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаа юм. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News