Хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй » Төр.мн

Хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй

Хурдан морины өвлийн уралдаанууд орон нутагт зохион байгуулагдахтай холбогдуулан хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй байх талаар холбогдох байгууллагуудад Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас анхааруулга, зөвлөмж өгсөн байна. Мөн мал, амьтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцины нөөц, хангамжийг сайжруулах, галзуу өвчин гарсан тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах бэлэн байдлыг хангах талаар орон нутгийн холбогдох төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөх, хүн амын дунд ханиад томууны гаралт их байгаатай холбогдуулан МХЕГ-аас гаргасан зөвлөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News