БНСУ-ын Ерөнхий сайд манай улсад хүрэлцэн ирлээ » Төр.мн

БНСУ-ын Ерөнхий сайд манай улсад хүрэлцэн ирлээ

 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон албаны бусад хүмүүс угтав. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы манай уосад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу аж.  
Юутай ч тэрбээр маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын  дарга Г.Занданшатар нарт бараалхаж,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийх ажээ. Тэрбээр мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж буй аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News