Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, ААН-үүдийг оролцуулсан сарын аян эхлүүллээ » Төр.мн

Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, ААН-үүдийг оролцуулсан сарын аян эхлүүллээ

 
НМХГ-аас өнөөдөр "Мэргэжлийн хяналт-иргэн таны төлөө” сарын аянг Техник импортын гүний гаалийн хяналтын бүсэд нээлээ.  
Аяны хүрээнд иргэд, хэрэглэгч, олон нийтэд чиглэсэн нийт 28 ажлыг хийх талаар МХЕГ-ын Экспорт-импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Дашмягмаржав танилцуулахдаа, "Бид эхний ээлжинд цацрагийн үүсгүүр хэрэглэгч ААН, байгууллагад хүн ам, байгаль орчныг цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, хянах талаар зөвлөж байна. Мөн экспорт, импорт хийж буй ААН-үүдэд Улаанбаатар хот дахь гүний гаалийн хяналтын бүсээр орж ирж буй болон дамжиж буй бараа бүтээгдэхүүний талаар шуурхай, тогтмол мэдээлж, мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс тархахаас урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах, экспорт, импортын барааны аюулгүй байдлыг хангуулах талаар гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөж, мэдээлэл хүргэж байна” гэв. "Импортын бодис, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэдгээрийг хянах ажлыг улам сайжруулж, рентген аппарат тоног төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлтэй оруулж ирж аюулгүй байдлыг хангуулах, эрүүл зохистой хоол, тэжээл бүтээгдэхүүнийг зөв сонгож, хэрэглэж сурахад иргэн таны оролцоо хамгийн чухал юм” гэдгийг аяны нээлтийн үеэр НМХГ-ын Экспорт-импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Гэрэлт-Од мөн онцолж байв. Тэрбээр, "Байцаагч бид иргэд, хэрэглэгч, бизнес эрхлэгч, олон нийттэй хамтарч байж мэргэжлийн хяналтыг сайжруулна. Үүнд үйл ажиллагаагаа чиглүүлэн, үр дүнгээ тооцож ажиллана” гэв.
Аяны эхний ажлыг НМХГ-ын Экспорт-импортын хилийн хорио цээрийн хяналтын болон Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлы хяналтын хэлтэс хамтран зохион байгуулж байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News