Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчлөхгүй » Төр.мн

Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчлөхгүй

 
Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралын туршид аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Харин өвчилсөн хүн бүр халдвартай байдаггүй бөгөөд үүнийг нь цэрний шинжилгээгээр тогтоодог байна. Хүний биеийн дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэх чадвартай бөгөөд энэ нь өвчилдөггүй 90 хувьд багтана. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн үед сүрьеэ идэвхждэг буюу мөнөөх эрсдэлтэй 10 хувьд багтах юм.
Хүүхдэд сүрьеэгийн вакцин хийгддэг бөгөөд энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол эмнэлзүйн шинжээр нь "Далд сүрьеэ” гэж үзэх бөгөөд өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зааврын дагуу хийдэг байна. Ингэснээр өвчилж болох эрсдэлтэй 10 хувьд багтахаас хамгаална гэсэн үг юм.
Иргэдийн хувьд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, ойр дотны хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол 0-15 насны хүүхдүүд арьсны сорилд /туберкулины/, 15-аас дээш насныхан цээжний рентген зураг, цэрний шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News