“Улаанбаатар төмөр зам” ТОП-100 аж ахуйн нэгжээр тодорлоо » Төр.мн

“Улаанбаатар төмөр зам” ТОП-100 аж ахуйн нэгжээр тодорлоо

 Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 18 дахь жилдээ улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулж алдаршууллаа.  
"ТОП-100” аж, ахуйн нэгжийг тодруулж, өргөмжлөх ёслолын арга хэмжээ Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. 
Монгол улсын нийгэм, эдийн засгийн гол түүчээ болсон 70 жилийн түүхт "Улаанбаатар төмөр зам” ХНН эхний 10 дугаар байранд эрэмбэлэгдэж, ТОП-100 аж ахуйн нэгжээр тодорлоо. 

"Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2018 онд түүхэндээ байгаагүй амжилтыг тогтоож 26,8 сая тонн ачаа тээвэрлэжээ. "Энэ амжилтаа түүчээлэн 2019 онд Алтанширээ чиглэлийн 27 км төмөр замыг барьж дуусгаж байна. Мөн тээвэрлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлж өнгөрсөн жилийн амжилтаа бататгахын зэрэгцээ "Зүүнбаян-Тавантолгой” чиглэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байна” гэж "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа онцоллоо. 
ТОП-100 аж ахуйн нэгжийг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн ААН-үүдийн жилийн орлого, ашиг, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр компаниудыг эрэмбэлдэг юм. 

Энэ жилийн шилдэг ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өнгөрсөн оноос 5 их наяд төгрөгөөр өсөж, 30 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ний 96 хувийг эзэлж байна. 
Түүнчлэн татвар төлсөн хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсөж, 4,1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна. 

ТӨР.МН




скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News