Азийн ардын урлагийн 2028 авьяастны урьдчилсан үнэлгээ өнөөдөр гарна » Төр.мн

Азийн ардын урлагийн 2028 авьяастны урьдчилсан үнэлгээ өнөөдөр гарна

Нийслэлийн Соёлын төв өргөө, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулга зэрэг газарт өнөөдөр болж буй Азийн ардын урлагийн их наадмын урьдчилсан шалгаруулалтад таван төрлөөр, нийт 2028  авьяастан оролцож байна.  
Соёл урлагийн газрын  Театр, цэрэг чуулгын  бодлогын хэрэг хариуцсан мэргэжилтэн  Д.Мөнхцэцэг, "Зан үйлийн чуулга” шалгаруултад 308, "Ардын дуун”-ны цөөхүүл болон гоцлол төрөлд 200, "Ардын бүжиг”-ийн  төрөлд 741, "Язгуур урлагийн чуулга”-ын гоцлол болон цөөхүүл төрлөөр 496, "Ардын хөгжим”-ийн  гоцлол болон хамтлагийн төрлөөр 283 авьяастан ур чадвараа үзүүлж байна. Нийт дүнгээр 2028  авьяастан шалгаруулалтад орж байна. Тэдэнд олон улсын үнэлгээний  системээр буюу  600-аас дээш үнэлгээ өгч байгаа юм.  Нэг төрөлд таван  шүүгч буюу 25 шүүгч 2028 оролцогч бүрт үнэлгээ өгч байна. Сонгон шалгаруулалт өнөө шөнө дуусаад маргааш  өглөө гэхэд эцсийн дүн гарах төлөвтэй байна” гэж мэдээллээ.  
"Ардын бүжиг”-ийн  сонгон шалгаруулалтад "Цагдаагийн сүлд” чуулгаас 11 бүжигчин оролцож байв. Гоцлол бүжгийн төрөлд бүжигчин Б.Жаргалмаа, Г.Ууганбаяр нар  С.Дамчаабадгарын дэглэлт  "Талын бүсгүйчүүд”, "Товшуут торгод” гэсэн бүжгээр оролцож байна. Нийслэлийн Хан-Уул дүүргээс "Язгуур урлагийн чуулга” төрөлд 65-75 насны Г.Өсөг, Д.Цэрэнжид, П.Даариймаа нар захчин ардын үндэсний биелгээ биелснийг шүүгчид өндөр үнэлж байв. Өв соёлоо өвлүүлэхээр олон жил бүжиглэж байгаа өндөр настнууд  "Бид тэтгэвэртээ суудаг ч энэ их наадамд оролцсондоо сэтгэл тэнэгэр байна. Дүүргээс биднийг дэмжиж тусалдагт баяртай байна. Тайзанд гарахад л залуу нас хүрээд ирэх шиг болдог. Олон улсын  энэхүү наадамд хамгийн ахмад настнаар  орсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News