Уханиас оюутнуудаа авчирсан алба хаагчид тусгаарлалтаас гарлаа » Төр.мн

Уханиас оюутнуудаа авчирсан алба хаагчид тусгаарлалтаас гарлаа

Шинэ коронавирусын голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон холбогдох бусад байгууллагатай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулж, оюутнуудыг эх орондоо авчирж, ХӨСҮТ-д тусгаарласан билээ.
Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан бөгөөд оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтанд авч, тусгаарлан өнгөрсөн Бямба гарагт тусгаарлалтаас гаргаад байгаа.
Erennews.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News