Эх хэлний олон улсын өдрийг “Хил хязгааргүй” хэл уриан дор тэмдэглэж байна » Төр.мн

Эх хэлний олон улсын өдрийг “Хил хязгааргүй” хэл уриан дор тэмдэглэж байна

 Эх хэлний олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг "Хил хязгааргүй хэл” уриан дор ЮНЕСКО-гоос эх хэлний нэгтгэх чадварыг онцлон 22 дахь жилдээ тэмдэглэж буй юм.
Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей илгээлт ирүүлжээ. Уг илгээлтэд, "Хэл бол бидний үндэстнүүд хэмээн нэрийддэг улс төрийн болон түүхэн мөн чанарын хил хязгаарыг давсан асар уудам орон зайн зүй тогтнол юм” хэмээн Октавиа Паз утга зохиолын төрлөөр Нобелийн шагнал гардаж авахдаа хуваагдлыг нэгтгэх хэлний сүр хүчийг онцлон тэмдэглэсэн байдаг.
Эх хэл нь тухайн хэлээр яригчдыг нэгтгэн ойртуулж хамтын хэрэглээний орчинд хөгжих боломжийг олгон нийгмийн нэгдэл нягтрал, инновац, уран сэтгэмжийг бий болгодог. Түүнчлэн соёлын олон талт байдлаар амьдралыг тэтгэж энх тайвныг цогцлоох арга хэрэгслийн үүргийг гүйцэтгэнэ.
Цаашлаад эх хэл нь бүх нийтэд чанартай боловсрол олгох бидний хүчин чармайлтын чухал холбоотон болно. Чухамдаа, ЮНЕСКО-гийн судалгаанд өөрийн биш хэлээр боловсрол эзэмших нь суралцахуйд саад учруулаад зогсохгүй тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг гэсэн ба хамгийн сүүлийн үеийн тооцооллоор дэлхийн хүн амын 40 хувь нь ийм нөхцөлд байдаг гэдгийг харуулжээ. Сурагчдын хувьд өөрийн эх хэлээр суурилсан хос хэлний буюу олон хэлний боловсрол эзэмших нь тэдний суралцахуйн явцыг дэмжихээс гадна бусадтай чөлөөтэй харилцан ойлголцоход тус дэм болдог.
ЮНЕСКО-гоос 2020 оны олон улсын Эх хэлний өдрийг "Хил хязгааргүй хэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхдээ эх хэлийг оролцуулан бүх хэлний соёл хоорондын харилцан яриа болон энх тайвныг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг ухаарууштай. Үнэндээ, дэлхий даяар олон орнуудад хэрэглэж буй хэл тухайн хэлээр ярьж буй хүмүүст бэрхшээл үүсгэхийн оронд улам ойртуулж тэдний хооронд гүүр буй болгож байна.
Дэлхий дээр хамгийн ихээр тархаж буй хэлний нэг нь 120-150 сая яригчтай суахили хэл бөгөөд энэ нь Өмнөд Африк, Арабын орнууд, Европ болон Энэтхэг улсын хэлний нөлөөллөөр саармагжсан хэл юм. Суахили хэл нь Бүгд Найрамдах Танзани Улсын үндэсний бөгөөд албан ёсны хэл, Ардчилсан Конго болон Кени улсын үндэсний хэл төдийгүй Бурунди, хойд Мозамбек, Уганда, өмнөд Сомали улсын нийтлэг хэл, мөн Малави, өмнөд Судан, Замби зэрэг улсад тодорхой хэмжээгээр ашигладаг байна.
Тухайн бүс нутгийн соёлын олон талт байдлын илэрхийлэл болж олон оронд хэрэглэдэг хэл нь Латин Америкт мөн баялаг байна. Тухайлбал, эртний Инкагийн эзэнт гүрний хэл болох куча нь Аргентин, Боливийн олон үндэстний улс, Чили, Колумби, Эквадор, Перу зэрэг улсад 8-10 сая хүмүүсийн ярьдаг уугал хэлний гэр бүлд багтдаг.
Василис Алексакис өөрийн Эх хэл (La Langue maternelle) номондоо "хаа нэгтээ бага эсвэл их хэмжээгээр язгуур байдаг гэдгийг бүх хэл бидэнд заадаг” хэмээн дурджээ. Учир нь хэл бол олон талт байдал, энх тайвны арга хэрэгсэл юм. Иймээс эх хэлийг нэн ялангуяа уугал хэлийг хамгаалах нь чухал юм. Энэ ч утгаараа 2019 онд олон улсын уугал хэлний жилийг ЮНЕСКО-гоос тэмдэглэсэн нь олон улсын хамтын нийгэмлэгээс олон талт байдлыг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх боломжийг олгосон билээ.
Энэ жилийн олон улсын Эх хэлний өдрийг тэмдэглэхдээ шинэ хуудсыг нээж байна. ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулж буй хэд хэдэн дугуй ширээний ярилцлагаар эх хэл болон олон оронд хэрэглэж буй хэл тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хэрхэн тус дэм болох талаар хэлэлцэж байна. Иймээс олон улсын Эх хэлний өдрийг тэмдэглэхдээ хүн төрөлхтний агуу баялаг хэлийг бүх хүн мэдэрч тэмдэглэхийг ЮНЕСКО-гоос уриалж байна” хэмээжээ.
Montsame.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News