Солонгосоос ирэх 100 иргэнийг тусгаарлана » Төр.мн

Солонгосоос ирэх 100 иргэнийг тусгаарлана

БНСУ-д шинэ коронавирусын халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 21-ний 09.00 цагийн байдлаар 156 хүн халдвар ласан нь тогтоогдож, нэг хүн нас барсан гэх мэдээлэл бий. Тэгвэл тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны байдлаар 48.185 гэж бүртгэгдсэн байдаг.
Өмнөд Солонгосын халдварын голомт гэгдэж байгаа Дэгү хотод монгол оюутнууд олноор сурдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 6 оюутныг тусгаарлаад байгаа. Мөн ирэх ням гарагт тус улсаас 100 иргэн Монголдоо ирэхээр МИАТ компаниас онгоцны тийз худалдан авсан байна.
Тэдгээр иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд  нэг иргэний хоногийн зардлыг 50 мянган төгрөгөөр тооцоолоод байгаа аж.
isee.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News