Монгол наадам цогцолборын газрын давхцлын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэгдлээ » Төр.мн

Монгол наадам цогцолборын газрын давхцлын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 456-р тогтоолоор "Монгол наадам цогцолбор”-ын хэрэгцээнд зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 551га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12,031га буюу нийт 12,582 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарч, хилийн цэсийг тогтоож өгсөн хэдий ч ЗГ-ын тогтоолоос өмнө болон хойно газар олголт хийгдсэнээс газрын давхцлын асуудал үүсч, тус газар нь дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүссэн.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/890 дугаар захирамжаар "Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т олгогдсон улсын тусгай хэрэгцээний газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.
Ажлын хэсэг Нийслэл, аймаг, сум, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай удаа дараа уулзалт, зөвөлгөөн зохион байгуулж хамтран ажилласын үр дүнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.
- Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах 551 га газрын асуудлыг шийдвэрлэж гэрчилгээ олгогдсон.
- Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12,031 га газраас 2006 га газрыг улсын тусгай хэрэгцээний газраас чөлөөлж, шинээр 449 га газрыг нэмэх байдлаар нийт 10,474 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаар тогтоолоор батлуулах асуудлыг зохион байгуулж шийдвэрлүүлсэн.
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 551 га газарт давхцуулан олгосон 2 нэгж талбарын байршлыг шийдвэрлэсэн.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 456-р тогтоолоор олгосон Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах 565.8 га газрын хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг шинэчлэн тогтоож өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцээд Засгын газрын тогтоолыг гаргахаар тогтлоо.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News