Дэлхийн банкнаас манай улсад 2.2 сая ам долларын санхүүжилт олгоно » Төр.мн

Дэлхийн банкнаас манай улсад 2.2 сая ам долларын санхүүжилт олгоно

Коронавирусийн халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг дэмжих, туслах зорилгоор Дэлхийн банкнаас 2.2 сая ам долларын санхүүжилт олгохоор болсон байна.
"Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд олгож буй тус санхүүжилтийг улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж.
"Нэн даруй олгож байгаа энэхүү санхүүжилт Монгол Улс COVID-19 халдварын болзошгүй тархалтаас ард иргэдээ хамгаалах, халдварыг эрт оношлох, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд туслах юм” гэж Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.
Энэхүү санхүүжилтын хүрээнд 15 суурин 12 зөөврийн дижитал рентген аппарат, 41 хэт авианы оношлогооны аппарат гэх тоног төхөөрөмж худалдан авах юм. Тоног төхөөрөмж дөрөвдүгээр сарын эхээр Монголд тээвэрлэгдэн ирэх төлөвтэй байгаа аж.
Төр.мн
Б.Хонгорзул

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News