Монгол улсад COVID-19 халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдлээ » Төр.мн

Монгол улсад COVID-19 халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдлээ

Истанбул- Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууссан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүний дотроос нэг иргэн коронавирусийн халдвартай болох нь тогтоогджээ.
Ингэснээр манай улсад COVID-19 халдварын 11 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж байна.
Эрүүл мэндийн яамнаас Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана гэж мэдээллээд байсан бол халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш дахин 14 хоног тусгаарлахаар болсон гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн юм.
Төр.мн
Б.Хонгорзул

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News