Монгол улс Сөүл, Токиогийн чиглэлийн гурван тусгай нислэг хийнэ » Төр.мн

Монгол улс Сөүл, Токиогийн чиглэлийн гурван тусгай нислэг хийнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас гадаад улсад суугаа Монгол иргэдээ татан авах талаар мэдээллээ.
Одоогийн байдлаар дэлхий даяар тархсан 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ дипломат төлөөлөгчийн газартаа хүргүүлээд байгаа ба үүний 50 хувь нь Солонгос улсаас ирэх хүсэлтэй иргэд байгаа аж.
Гурван удаагийн тусгай нислэгээр нийт 750 монгол иргэнийг эх орондоо авч ирэхээр төлөвлөсөн байна.Тодруулбал
  • Дөрөвдүгээр сарын 2-ны 08:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хийгдэнэ
  • Дөрөвдүгээр сарын 3-ны шөнийн 01:30 цагт Токио-Улаанбаатар,
  • Дөрөвдүгээр сарын 4-ний 08:30 цагт дахин Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг хйихээр төлөвлөжээ.
Энэ удаагийн тусгай нислэгээр ирэх иргэд одоо байгааулсдаа коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм. Мөн тэдгээр иргэд энд хамгийн багадаа 21 хоног тусгаарлагдах бөгөөд төлбөрөө зайлшгүй төлөх хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.
Төр.мн
Б.Хонгорзул

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News