Г.Тэмүүлэн: Ерөнхийлөгчийн уриалгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ » Төр.мн

Г.Тэмүүлэн: Ерөнхийлөгчийн уриалгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ

2020 оны сонгуулийг хойшлуулах талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ерөнхийлөгчийн уриалгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн юм.
Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуулиудад онцгой нөхцөл байдалд сонгуулийг хойшлуулж болно гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 25.2-т зааснаар онцгой нөхцөл байдал гэдгийг "хүн амын эрүүл мэнд, тайван амьдрах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх мөн байгалийн гамшигийн аюулт үзэгдэл зэрэг багтна" гэж заасан. Тиймээс УИХ эдгээр зүйл заалтуудтай уялдуулан тодорхой шийдвэр гаргаж болно.
Энэ жил дэлхийн 77 оронд орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой. Гэтэл шинэ төрлийн коронавирусээс үүдэн Англи, АНУ, Франц зэрэг улсууд сонгуулиа түр хугацаагаар хйошлуулсан бол ОХУ дөрөвдүгээр сарын 22-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ард нийтийн санал асуулгыг авах гэж байгаад зургаан сараар хойшлуулсан. Тиймээс УИХ хэлэлцэж сонгуулийг яаж зохицуулах талаар яваандаа шийдвэрлэх юм байна.
Төр.мн
Т.Алтанзагас

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News