Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. » Төр.мн

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.


Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Ганболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар ногоон байгууламжийн бодлого, эрх зүйн орчин, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, ОУ-ын Улаанбаатар их сургуулийн захирал доктор, дэд профессор Д.Чанцалням, УБЗАА-ны ХТЦХ-ийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн доктор Д.Сүхбат, Ойн мэргэжлийн эрх бүхий байгууллагуудын төлөөлөл Тод газар ХХК-ийн захирал Г.Батсайхан нар ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News