ШУТИС-ийн “Мобиком”-ын дугаартай оюутнууд мянган төгрөгийн дата багцаар 30 хоногийн турш хурдны хязгааргүйгээр хандаж болно » Төр.мн

ШУТИС-ийн “Мобиком”-ын дугаартай оюутнууд мянган төгрөгийн дата багцаар 30 хоногийн турш хурдны хязгааргүйгээр хандаж болно

Дэлхийн даяар COVID-19-ийн халдвар эрчимтэй тархаж их сургуулийн оюутан залуус хөл хорионд орж цахимаар хичээллэж байна. Сургуулийн зүгээс цахим сургалтыг чанар, хүртээмжтэйгээр зохион байгуулах бүхий л арга хэлбэрийг ашиглан ажиллаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн холбооны компаниудад энэ хүндрэлтэй үеийг даван туулах, оюутнуудад тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хүсэлт хүргүүлж Мобиком  ХХК нааштай хариу ирүүлж оюутан залуустаа зориулан 30 хоногийн нэг мянган төгрөгийн үнэтэй "University” дата багц худалдаанд гаргажээ.
Бидний хүсэлтийг үндэслэн ШУТИС-ийн www.must.edu.mnhttps://professor.cloudmis.edu.mn/https://student.cloudmis.edu.mn/Login?ReturnUrl=%2fhttps://lms.cloudmis.edu.mn/http://elearn.sict.edu.mn/login/index.php  хаяг бүхий манай сургуулийн цахим сайтыг уг дата багцад хамруулсан бөгөөд оюутнууд өөрийн сургуулийн цахим сайт руу датагаа ашиглан хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, хичээлээ хийх боломжтой боллоо. Нэмэлт холбоосоор дамжин өөр байгууллагын цахим сайт руу хандалт хийхэд уг дата хэрэглээ "University” дата багцад хамаарахгүй, нэмэлт төлбөр гарахыг анхаарна уу.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News