Нийслэлийн 11 байршилд газрын цахим дуудлага худалдаа явагдлаа » Төр.мн

Нийслэлийн 11 байршилд газрын цахим дуудлага худалдаа явагдлаа

 
Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 47 байршилд дуудлага худалдааг зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 1-р ээлжийн 11 байршилд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цахим дуудлага худалдааг зохион байгууллаа.
Цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн өглөөний 09:00 цагаас 15:07 цагийн хооронд 7 байршилд 18 оролцогч хүсэлт ирүүллээ. 
Хан-Уул дүүрэгт
21-р хороо Морингийн гэр хорооллын урд, орон сууцны зориулалтаар 0.4 га газрыг 53.309.200 төгрөг,
21-р хороо Нисэх зурвасын урд талд, өвлийн хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 3.3 га газрыг 156.128.000 төгрөг,
Сонгинохайрхан дүүрэгт
21-р хороо Баруун турууны давааны баруун хойд талд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газрыг 6.100.800 төгрөг,
2-р хороо Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.034 га газрыг 1.624.686 төгрөг,
Баянзүрх дүүрэгт
5-р хороо Эрдэнэтолгой дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.009 га газрыг 2.481.219 төгрөг,
11-р хороо Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.007 га газрыг 681.553 төгрөг,
11-р хороо Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.01 га газрыг 892 214 төгрөгөөр  дуудаж, цахим дуудлага худалдаанд 7 ялагч тодорч, 4.26 га газраас 221.217.672 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо.  




скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News