Минажүүлсэн хотын стандарт » Төр.мн

Минажүүлсэн хотын стандарт

Улаан гал тэнгэр өөд цоролзон дүрэлзэж, хар утаа орчныг нөмөрсөн ямар аймшигтай, "ХАР БААСАН ГАРАГ”-ийг нийслэлчүүд үдэв.

Хажууханд нь "Петровис”-ын  ШТС байсан гээд бодохоор бүр ч айдастай байсан, хотын иргэд...

Гадаадын нэгэн иргэн жуулчлалаар ирээд 3 хоноод бушуухан нутгаа зорихдоо "Улаанбаатар чинь тэр чигээрээ минажүүлсэн хот” юм байна. Шатахуун зардаг газрууд нь хоорондоо, бас  орон сууц, сургууль цэцэрлэг, дэлгүүр эмнэлэгтэйгээ ямар ойрхон байдаг юм бэ. Би гурав хоног ердөө ч унтаж чадсангүй. Яг тэсрэх бөмбөг булсан талбайд байгаа юм шиг байлаа” гэсэн байдаг.

Аминдаа хайртай жуулчны түмэн зөв. Үнэндээ бид л  анзаардаггүй, өнөөх л муу зуршил, буруу зөрүү зүйлтэйгээ эвлэрчхээд байгаа болохоос гадныхны  нүдээр яг л тийм харагдаж байгаа.

Тэгвэл энд нэг зүйлийг Хотын захирагч С.Амарсайханд  хэлмээр байна. Энэ бол автобусан дотор галаас улбаалан гарсан  нийслэлийн тань иргэдийн яриа.

"Хууль бусаар барьсан хашаа нураалаа. Буруу, зөрүү нөхдүүдэд муу аргаар очсон байсан газрыг буцааж авлаа гээд их ажил хийснээ гайхаад байсан...  Энэ аюулыг зайлуулъя гэвэл уг нь чадах л хүн дээ. Сэтгэл нь ч дутаж байна. Өөрөө ч билүү ах нь  билүү  бас нэг шатахууны компанитай холбоотой байх шүү. Тэгэхлээр юу гэж  ШТС-уудыг цөөлөх вэ дээ. Бидний үед чинь ШТС-ыг орон сууц, хорооллоос 50-100 метрийн зайтай барихыг л зөвшөөрдөг байлаа шүү дээ. Одоо бол бараг  орцны үүдэн дээр   байна” гэж ярьж байлаа.

Хотын захирагчаа, та энэ хүснэгтийг нэг хараарай. Уг нь хууль, дүрэм журмандаа ийм байдаг юм билээ.  

ШТС-ын зэргэлдээ орших барилга байгууламж

Барилга байгууламж хүртэлх зай, /м/

Газар доор байрлах савтай ШТС-аас

Газар дээр савтай ШТС-аас

А төрөл

Б

төрөл

1

Аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл,  агуулах, захиргаа-аж ахуйн барилга байгууламж (10 дугаар мөрнөөс бусад)

15

25

2

Ойн нөөц :

шилмүүст болон холимог ой

25

40

30

навчит ой

10

15

12

3

Орон сууц, олон нийтийн барилга

25

80

40

4

Олон нийтийн газар

25

80

5

Хувийн гараж ба автомашины ил зогсоол

18

30

20

6

Худалдааны ТҮЦ, мухлагууд

20

25

7

Ерөнхий сүлжээний автозам (зорчих хэсгийн захаас):

 

I,II ба III зэрэглэл

12

20

15

IV ба V зэрэглэл

9

12

9

Хотын цахилгаанжуулсан авто тээврийн хэрэгслийн замын сүлжээ (холболтын шугам сүлжээ хүртэл)

15

20

20

8

Ерөнхий сүлжээний төмөр зам (далангийн хормой буюу сэтэрхийн ирмэг хүртэл)

25

30

9

ШТС-ын харъяаны бус ариутгах, цэвэрлэх байгууламж ба насос станц

15

30

25

10

Ан, Бн, Гн ангиллын технологийн тоног төхөөрөмж, ГОСТ 12.1.007-оор тогтоогдсон аюулын I ба II зэргийн радио идэвхит ба хорт бодис бүхий барилга байгууламж

100

11

Цахилгаан дамжуулах, цахилгааны дэд станцын шугам (трансформаторын дэд өртөө)

 

"Цахилгаан байгууламжийн дүрэм” БД 43-101-03-аар

12

Агуулахууд: ойн материал, хөвд, ширхэгт бодис, өвс, сүрэл, мөн түүнчлэн хүлэрийн нээлттэй орших газар

20

40

30

13

Хатуу түлшээр галладаг байрнаас

50

150

150

Тайлбар:

1. Газар доор байрласан савтай ШТС-аас барилгын С0 ба С1 гал тэсвэршилтийн ангилалд багтах I ба II-р зэргийн орон сууц олон, нийтийн барилга байгууламж хүртэлх зайг 25%-аас ихгүй хэмжээгээр багасгаж болно.

2. ШТС нь аюул осол, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн үед хөрсөнд болон талбайд шатахуун алдагдахаас бүрэн хэмжээнд урьдчилан хамгаалсан, шатахууны сав, технологийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавих, хяналтыг автоматжуулсан хэрэгслүүдийн тусламжтайгаар гүйцэтгэх техник, технологитой байхаар төлөвлөсөн бол зайг 25%-аас ихгүй хэмжээгээр багасгаж болно.

Иргэдийн ярьж буйгаар  хашаа хороотой зууралдаж байхаар, Улаанбаатар хотыг маань байх байхгүйг шийдэж мэдэх  шил дараалсан олон олон ШТС-ууд хууль заасан хэм хэмжээг зөрчиж байгаа эсэхийг шалгаж үзэх нь тэсрэх бөмбөгнөөс нийслэлчүүдээ аврах нэг төлөвлөгөө ч болох юм билүү. Тэгээд ч та сүүлийн үед "СТАНДАРТ" гэж их ярьж байгаа шүү дээ.

erennews.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News