Сөүлээс 172 иргэн иржээ » Төр.мн

Сөүлээс 172 иргэн иржээ

УОК-оос гаргасан хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 172 иргэн өнөөдөр /2020.7.7/ 13:00 цагт эх орондоо ирлээ. Энэ сард тус комиссын шийдвэрээр тусгай үүргийн таван нислэгээр гадаадын орнуудад гацсан иргэдээ авч ирэх юм. Хуваарийн дагуу цаашид долдугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татна. Тус нислэгээр Туркт байгаа иргэдээс гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас монголчуудаа татан авах боломжтой. Дараа нь долдугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News