Мэдээлэл инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа » Төр.мн

Мэдээлэл инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

 
Чингэлтэй дүүргээс агаар, хөрсний бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоог идэвхжүүлэх, улмаар дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг сурталчлах, гэр хорооллын айл өрх амьдралын хэв маягаа өөрчлөх, утаагүй, цэвэр тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зохих мэдлэг олгох, бодит мэдээлэл хүргэх ажлыг "Мэдээлэл Инновацын Төв”–д тогтмол зохион байгуулж байна. Төвийн үйл ажиллагаатай өнөөдөр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцаж, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Дүүргийн 12 дугаар хороо байрлаж байсан хуучин байрыг сэргээн тохижуулж, гадна дулаалга, дотор сантехникийн иж бүрэн шийдэл, орчин үеийн интрьер засал, гадна тохижилт зэргийг хийсэн байна. Иргэд хувийн байшингаа дулаалах, халаалт тавихдаа сонголт хийхэд нь илүү амар байлгах үүднээс өрөө тус бүрт өөр өөр халаалтын төхөөрөмжийг суурилуулсан. Мэдээлэл инновацийн төвд "Монгол базальт” ХХК, "Атмор” ХХК, "Монватт” ХХК, "Минжзанд” ХХК, "Ультрасоник” ХХК зэрэг 20 гаруй үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлийн халаалт, дулаалгын систем, барилгын дүүргэлт, гадна, дотор өнгөлгөөний материал, био суултуур, гадна тохижилтын материалууд зэрэг 60 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд дэлгэн толилуулж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News