Үндэсний их баяр наадмын өдрүүдээр зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглоно » Төр.мн

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглоно

 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА Б.БАДАМЖАВ: Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүд нь онцлогтой бөгөөд Улсын Онцгой Комиссоос Коронавируст /COVID-19/ цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй хордлого, хордлогот халдвар үүсэхээс сэргийлж эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон.
Энэ жилийн хувьд төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй улмаас зуслангийн бүс нутаг буюу шарга морьт аюулгүйн тойргийн чиглэлд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэгчид түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, гарал үүсэл тодорхойгүй хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа зөрчил ихээр гарч байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх "Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс улирлын чанартай ил задгай худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх түр зөвшөөрлийг энэ онд аж ахуйн нэгж байгууллага, иргэнд олгоогүй бөгөөд "Эрүүл ахуйн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, "Зөрчлийн тухай” хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1, 1.2, 10.4 дүгээр зүйлийн 1, 2 дугаар заалтыг зөрчин худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд холбогдох заалтын дагуу мэргэжлийн байгууллагуудаас зохих арга хэмжээг авч ажиллах болно.
Мөн наадмын өдрүүдээр дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэнийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан "Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт”-ийн удирдамжийн дагуу дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газраас баталсан хуваарийн дагуу 11 албан хаагч тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллах юм.
Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн, Сав, баглаа боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал, хиам, өндөг, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Иймд аж ахуйн нэгж, иргэд та бүхэн аюулгүй байдал эрүүл мэнддээ анхаарч сайхан наадаарай.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News