ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ » Төр.мн

ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

 
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны "Төрийн албаны тасралтгүй байдал, харилцаа холбооны бэлэн байдлыг хангаж ажиллах тухай” А/422 дугаар захирамж гарч төрийн албан хаагчдын 2020 оны ээлжийн амралт эхэлж буйтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгааг харгалзан төрийн албаны тасралтгүй байдлыг хангаж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шаардлагатай тохиолдолд холбоо харилцааны бэлэн байдлыг ханган, байгууллагын аюулгүй байдал, харуул хамгаалалт, нэвтрэх хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж ажиллахыг үүрэг болгосон. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын "Албан хаагчдыг хариуцлагатай жижүүрээр ажиллуулах тухай” А/170 дугаар тушаалаар баяр наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь баталсан.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн 1-19 дүгээр хороодыг хариуцан ажилладаг дүүргийн Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар болон хариуцлагатай жижүүрүүдэд шаардлагатай нөхцөлд ажиллах ажлын үүрэг чиглэл өгч, чиг үүргийн дагуу холбогдох байгууллагуудтай уялдаж ажиллах зэрэг тодорхой үүрэг даалгаврууд өглөө.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News