Гарцан дээр хүн мөргөж, амийг нь хохироогоод зугтжээ » Төр.мн

Гарцан дээр хүн мөргөж, амийг нь хохироогоод зугтжээ

Өнөөдөр өглөө 04:25 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр наймдугаар сарын 12-ны 04:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсындугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан байна. Цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч нар зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News