​​​​​​​Нарийны голын нурсан гүүрийг засч эхэлжээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

​​​​​​​Нарийны голын нурсан гүүрийг засч эхэлжээ

2016-04-29
Увс аймгийн Тэс сумын Нарийны голын 5.3 тэрбум төгрөгөөр барьсан гүүр нураад тав хонож байна. Зам тээврийн яамнаас ажлын хэсэг гарч гүүрний нурсан шалтгааныг тогтоохоос гадна засвар шинэчлэлийн ажлыг хийж эхэлжээ. Нурсан гүүр бол Тэс сумын зорчих хэсгийг хангадаг гол тулгуур нь байсныг салбарын яамнаас нь мэдээллээ. Иймээс яаралтай засварлахгүй бол иргэдийн хөдөлгөөн боогдож байгаа юм. Тэс сумын байгалийн хүнд нөхцөл байдал гүүр нурахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамгыг ЗТЯ гаргасан байна. ЗТЯ-ны газрын дарга Д.Доржханд "Элс ихтэй учраас амархан усанд сууж, гүүрийг бат бэх байлгах нөхцөлийг үгүй болгосон байж болзошгүй. Мөн тухайн шөнө хүчтэй бороо орсонтой холбоотойгоор гүүр нурсан байх магадлалтай” гэж ярилаа.  

Нарийны голын гүүр одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны наймдугаар сард ашиглалтад орж байсан. Барилгыг гүйцэтгэгч "Эйч кэй би интернэшнл” компанийн зүгээс барьж гүйцээгүй байсан гүүрийг гүйцээж барьсан тухайгаа тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, тус гүүрийн тулгуурыг "Мөнхжим” компани босгожээ. Ингээд тус компани  барилгын ажлаа гүйцээлгүйгээр хаясныг нь "Эйч кэй би интернэшнл” компани барьж дуусгасан аж. Гэхдээ байгалийн нөхцөл байдлаас болж 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй гүүр нурсан уу, эсвэл гүйцэтгэгч нь буруу барьсан уу гэдгийг тогтоохоор салбар яамнаас нь ажлын хэсэг Тэс суманд томилогдон ажиллаж байна. Иймээс захиалагч, гүйцэтгэгчийн хэн нь хариуцлага хүлээх вэ гэдэгт тодорхой хариулт алга. Гэхдээ гүүрээ засч дууссаны дараа буруутай этгээдэд хариуцлага заавал тооцно гэж ЗТЯ-наас мэдээллээ.

2013 онд Нарийны голын усны түвшин нэмэгдэж, гүүрний тулгуур багана угаагдаж эхэлсэн учраас Мэргэжлийн хяналтаас акт тавьж байжээ.


скачать dle 10.3фильмы бесплатно
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?