Сайдуудын нэрс тодорлоо » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Сайдуудын нэрс тодорлоо

2016-07-21
 
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч сайд нарын нэрс тодорлоо. Засгийн газрын бүтэц тодорхой болсон. Тэгвэл сайд нараар доорх хүмүүсийг МАН-ын Удирдах зөвлөл санал болгож байгаа ажээ.

Монгол Улсын Шадар сайдаар яригдаж байсанчилан У.Хүрэлсүх,

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,

Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил,

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,

Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Барилга, хот байгуулалтын сайдаар "Сөүл" группын захирал Г.Өнөрболор,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурь,

Зам, тээврийн сайдаар Д.Ганбат /МТЗ компаний гүйцэтгэх захирал/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар "Сод Монгол" группын Анандбазар,

Эрчим хүчний сайдаар Ц.Цэнгэл,

Эрүүл мэндийн сайдаар Ж.Цолмон нарыг томилуулахыг санал болголоо.

скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?