Гацууртыг стратегийн ордод хамруулах нь зөв үү? » Төр.мн

Гацууртыг стратегийн ордод хамруулах нь зөв үү?

УИХ Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Өмнө нь уг ордыг ашиглах тухай асуудал хамтарсан Засгийн газрын үед хөндөгдсөн ч УИХ-аас Урт нэртэй хуулийг баталснаар боломжгүй болжээ.

Харин тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг "Сентерра гоулд монголиа” ХХК-ийн зүгээс ордыг стратегийн ордод хамруулах санал гаргаад байгаа юм. Хэрвээ УИХ хүсэлтийг нь хүлээж авбал ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж, төр тодорхой хувь эзэмших асуудал хөндөгдөнө. Орд нь 50 тонн алтны нөөцтэй. Гэвч УИХ-ын гишүүдийн байр суурь зөрүүтэй байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News