Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нийт 2 удаа яллагдагчаар татагдаж байжээ » Төр.мн

Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нийт 2 удаа яллагдагчаар татагдаж байжээ

 
Монголын Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүх  24-25 жилийн ял оноосон билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уг хэрэгт хамаарах зарим нотлох баримтыг улсын нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд дэлгэсэн. Үүнтэй холбоотойгоор нийгэмд маш их эргэлзээ үүсч, санал шүүмжлэл өрнөж буй.
 
Харин Нийслэлийн АН-ын дарга, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл л уг хэрэг үнэн зөв шийдэгдсэнд огт эргэлзэхгүй байгаа төдийгүй маш их баярлаж буйгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байгаа билээ. Гэхдээ энэ үедээ тэрээр хэд хэдэн логик зөрчилтэй хачирхалтай зүйлсийг ярьсан нь эсрэгээрээ олон нийтийн гайхшралыг төрүүлээд байна. Тодруулбал Э.Бат-Үүл : "Би бол яг үнэндээ тэр хуулийнхны хэлсэн зүйлийг хараад маш их баярласан. Би бол үнэхээр их баярласан. Миний итгэл үнэмшил төрсөн... Ямар ч байсан алсан хүнийг олжээ.Олохгүй байх вий л гэж айж байсан... Би итгэж байгаа...  Элбэгээдээ ч баяр хүргэсэн. Үнэхээр чухал зүйл болжээ... маш их баярласан..." хэмээсэн нь ямар учиртай болох нь тун хачирхалтай.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиараа аливаа эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэхэд шууд оролцох ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Гэтэл яагаад АТГ, прокурор, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгаж, шүүхийн шийдвэрлэсэн хэргийн төлөө Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэдэг билээ? Мөн тэрээр : " Энэ 18 жил яаж гүжирдүүлснээ бодсон.Үнэхээр захиалагчтай юм бол өөрөөс нь зайлуулахын тулд намайг золигт гаргасан юм байна. Захиалагч төөрүүлдэх гэж намайг гүжирдсэн юм байна. Захиалагч биднийг үнэхээр муухай доромжилсон..." хэмээсэн.  Энэ нь ч  маш ээдрээтэй асуулт дагуулсан үгс  юм. Учир нь Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хэн нэгэн гүжирдсэн гэхээсээ илүү Монгол улсын холбогдох хуулийн байгууллага шалгасан билээ.
 
2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтэнээр татсан бөгөөд улмаар 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар  яллагдагчаар татсан юм. Уг хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны намар мөн л түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдолтой байж мэднэ үзэн, яллагдагчаар татсан ч шүүхэд шилжүүлээгүй билээ. Мөн "Ноцтой мэдээ" сонины эрхлэгч Б.Галсансүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 34/596/ дугаарт "Э.Бат-Үүл 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.Зоригийн гэрт хэрэг гарах үед байсан гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг юм.
Э.Бат-Үүл хэдийгээр энэхүү аллагад оролцоогүй ч нууж далдалсан гэдгээрээ буруутай" гэж бичсэн нь бий.
 
Ийнхүү Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл тодорхой үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байснаа " Гэмт хэргийн ахиалагч олон нийтийг төөрүүлдэх гэж намайг гүжирдсэн юм байна" гэж буй иргэдийн дунд олон асуулт дагуулж байна. 
Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэргээр 2000 онд яллагдагчаар татагдах үед Ерөнхийлөгчөөр Н.Багабанди, Ерөнхий сайдаар Н.Энхбаяр,  2016 онд дахин яллагдагчаар татагдах үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News