Г.Тэмүүлэн: Уналтад орсон мал аж ахуйн салбарыг төрийн бодлогоор дэмжинэ » Төр.мн

Г.Тэмүүлэн: Уналтад орсон мал аж ахуйн салбарыг төрийн бодлогоор дэмжинэ

 
Олон жил орхигдсон мал, малчин хоёрт төр анхаарал хандуулахаар мал аж ахуйн салбарт өөрчлөлт, шинэчлэлт оруулах хоёр чухал хуулийг хэлэлцэж буй. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуультай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
 
-Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбараас мал аж ахуйн чиглэлд төрийн бодлого хангалттай төвшинд байсангүй. Одоо хэлэлцэж буй хоёр том хуулийн хүрээнд энэ салбарт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан байна вэ?
 
 -Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд мал аж ахуйн салбар уналтад орсон байна. Нөгөө талаараа төрөөс явуулж байсан цогц бодлого, босоо тогтолцооны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ байхгүй болсон. Мал эмнэлгийн хувьд авч үзвэл, 1997-1998 оны үед төрөөс тодорхой бодлого зохицуулалт явуулах бэлтгэлгүй байхдаа энэ салбарыг хувьчилсан. Мал эмнэлгийн үйлчилгээний хүрээнд тавьж байгаа тодорхой бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, эдгээрт тавих хяналтгүй байсан. Малчид хавар, намартаа вакцин, тариа тарилгаа өөрсдөө хийснээр малын дархлаажуулалт замбараагүй, хяналтгүй болсон. Тиймээс нэгдүгээрт, энэ асуудлыг  цэгцэлж малчдын хүсч буй эрүүл мэндийн цогц үйлчилгээг бий болгох шаардлагатай байна. Энэ хүрээнд төрийн босоо тогтолцоо, хяналтыг бүрдүүлэх юм. Монгол Улс малын махаа экспортлоход эрүүл байх, шаардлагатай дархлаажуулалтыг хийсэн эсэх нь эхний ээлжийн шаардлага болдог. Үүнтэй холбоотойгоор малын бүртгэлжилтийн асуудлыг хөндөнө. Тухайн орон нутгийн бүртгэлийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээг хэзээ, хаана, хэрхэн хийсэн зэрэг тодорхой зохицуулалт эхний ээлжид шаардлагатай. Тиймээс хоёр хуулийнхаа хүрээнд үржлийн болон таваарын бүх малыг бүртгэлжүүлнэ.
 
-Төрийн босоо тогтолцоо, хяналтыг хэрхэн бүрдүүлэх вэ?
 
-Монгол Улсын хэмжээнд болон аймгийн төвшинд мал эмнэлгийн газрыг байгуулна. Мөн сумдад мал эмнэлгийн тасгийг байгуулах юм. Гэхдээ тухайн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй одоогийн хувийн хэвшил хэвээрээ байна.
Тэдгээрт тавих мэргэжлийн шаардлага, төрөөс тавих хөндлөнгийн болон үйлчилгээний хяналтыг хуульд тодорхой, нарийвчлан тусгасан.
 
-Малчдад тулгамдаж буй олон асуудлын нэг нь малын гоц халдварт өвчин. Сүүлийн үед малын янз бүрийн халдварт өвчин их гардаг боллоо. Энэ нь юутай холбоотой гэж үздэг вэ. Салбарынх нь хүмүүс янз бүрийн л тайлбар хийдэг?
 
 -Малын гоц халдварт өвчин байнга гардаг болсон. Өнгөрсөн хаврын хувьд төвийн бүсийн аймгийн дийлэнх сум, багт малын гоц халдварт өвчин гарлаа. Мөн урд хөршөөс орж ирэх тохиолдол бий. Энд манай улсад яагаад малын гоц халдварт өвчин элбэг гардаг болов. Вакцин, тариа тарилга яагаад чанаргүй байгааг хөндөж ярих ёстой. Малчид "Өнгөрсөн жилийн вакцин чанартай байсан. Энэ жилийнх чанаргүй болчихлоо” гэж ярьдаг. Энэ нь тухайн вакцины чанар, улмаар үйл ажиллагааны байдлаас болдог. Вакцин, тариа тарилгыг технологийнх нь дагуу, мэргэжлийн хүний заавар зөвлөгөөний хүрээнд хийхгүй байгаатай холбоотой. Вакцин бол нэг талаасаа амьд организм. Импортолсон эсвэл үйлдвэрлэсэн бол яг тухайн газраасаа хүйтэн хөргуүртэй машинаар аймаг руу, тэндээс сум, баг гэх зэргээр малын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй газруудад хүргэх ёстой. Тухайн вакциныг хөргүүртэй зориулалтын савнаас гаргаж хүйтнээр нь малд хийх учиртай. Гэтэл ийм жишгээр вакцинжуулалт явуулахгүй байна. Зориулалтын бусаар тээвэрлэлт хийсэн вакцин чанаргүй байх нь аргагүй. Тухайн халдварт өвчнөөс сэргийлж чадахгүй байх нь ойлгомжтой. Бас нэг асуудал нь чанар. Өнөөдрийн зохицуулж байгаа тендерийн тухай хуулиар хамгийн хямд үнийн санал явуулсан байгууллагыг шалгаруулж, худалдан авалт хийдэг. Нэг ёсондоо өвчний вирус, дэгдэлт зэргийг үл харгалзан хямд үнийг нь харж малын вакцин, тариа тарилгыг худалдан авч байна.Тиймээс энэ талд бодлогоор анхаарч ажиллах ёстой.
 
-Вакцин, тариа тарилга тээвэрлэх зориулалтын машин, сав байдаггүй юм биш үү. Сумын тухайд бол малыг вакцинд хамруулахдаа зориулалтын хөргүүртэй саванд тээвэрлэж ирэх байдал харагддаггүй?
 
-Аймаг, сум, баг бүрт байх ёстой. Гэтэл хэрэглэж байгаа жишиг алга.
 
-Малын вакцины нөөцтэй холбоотой асуудал жил бүр гардаг. Хүнтэй адилтгаж үзвэл, шаардлагатай тохиолдолд хэрэглэхэд бэлэн нөөцтэй байх ёстой баймаар. Энэ асуудлыг хуульд хэрхэн зохицуулсан бэ?
 
-Манай улсад малын вакцины нөөц байхгүй. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь Монгол Улсын малын ерөнхий эмч байхаар хуульд заасан. Энэ хүн тухайн аймаг, сумд болсон үйл явдлын мэдээллийг өдөрт нь авах байдлаар босоо тогтолцоог хийж өгч байгаа. Тухайлбал, аль нэгэн сумд малын халдварт өвчин гарлаа гэж бодоход лабораторийн шинжилгээг цаг алдалгүй хийж, тохирсон эм, вакцины үйлчилгээ үзүүлэх чиглэл өгдөг байх юм. Нэг ёсондоо малын ерөнхий эмч Монгол Улсад малын өвчин гарах эсэх, гарсан тохиолдол хэрхэн зогсоох асуудлыг хариуцах үүрэггэй. Тиймээс хэрэв энэхүү үүргээ хэрэгжүүлж чадахгүй, хариуцлага алдвал ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүй.
 
-Орон нутагт ажилладаг малын эмч нар мэргэжлийн бус, мэргэжлийн зарим нь мэдлэг, ур чадвар хангалтгүй байдаг асуудлыг малчдын улсын зөвлөгөөнд оролцогчид нэлээд хөндөж байсан. Энэ талд хуульд тусгасан зохицуулалт бий юу?
 
-Босоо тогтолцооны хүрээнд малын эмч нарыг заавал ч үгүй мэргэжлийнх байх ёстой гэж хуульд тусгасан. Албан тушаалаасаа хамаарч ажилласан жилийн туршлага нь арван жилээс эхэлнэ. Өмнө нь санхүүч зэрэг янз бүрийн мэргэжилтэй хүмүүс сумд малын эмч хийдэг жишиг тогтсон. Энэ байдлыг халж, мэргэжлийнх нь хүнийг ажиллуулж, улмаар вакцин, тариа тарилгыг зориулалтынх нь дагуу хийдэг болгохыг зорьж байна. Мөн мэргэжлийн эмч нарын зөвлөлийг байгуулна. Шаардлагатай эм тариа, вакциныг оруулж ирэхдээ тэдний зөвлөгөөг сонсч, саналыг нь салбарын бодлогод тусгадаг болох үүднээс хөндлөнгийн зөвлөлийг байгуулахаар тусгасан.
 
•Малын генетик нөөцийн тухай хуулийн гол заалтаас дурьдвал?
 
-Энэ хуулийн гол зохицуулалт бол Монгол Улс малын бүртгэл мэдээллийн сантай болох. Үүнд гарал үүсэл, удам угшил, үүлдэрлэг байдал, эрүүл мэндийн үзүүлэлт, ашиг шимийн гарц зэрэг малын тухай бүх мэдээлэл багтсан байна. Хуулийнхаа дагуу тухайн малчин малаа заавал бүртгэлжүүлсэн байх үүрэгтэй. Мөн мэдээллийн санд бүртгэлжүүлэхийн хүрээнд малыг ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Шилжилт хөдөлгөөн хийх, худалдаалах малаа заавал ээмэгтэй байлгах ёстой. Одоо бид аль нутгийн, хэний, ямар эм тариа хэрэглэж байсан, үүлдэр угшил нь тодорхойгүй махыг худалдан авч, хүнсэнд хэрэглэж байна. Хүнсний аюулгүй байдал малтай, хүнийх идэж байгаа хоол хүнстэй хамааралтай учир хэрэглээнд тодорхой шаардлагыг тавьж байна. Мал зүйчид цаг тухай бүрт нь үзлэг шинжилгээ хийж, хяналт тавьсан байх учиртай. Малын махаа экспортлоход хүртэл энэхүү шаардлагыг цаад тал тавьдаг. Монгол мал органик гэж байгаа бол ядаж тэр бүс нутгийнх, эмийн төрлийн төчнөөн ургамал идэж байсан зэрэг мэдээлэл байх ёстой. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг хангаж, улмаар эдийн засгийн чадавхаа сайжруулах юм.
... Монгол Улсын хэмжээнд болон аймгийн төвшинд мал эмнэлгийн газрыг байгуулна. Мөн сумдад мал эмнэлгийн тасгийг байгуулах юм. Гэхдээ тухайн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүпж буй одоогийн хувийн хэвшил хэвээрээ байна. Тэдгээрт тавих мэргэжпийн шаардлага, төрөөс тавих хөндлөнгийн болон үйлчилгээний хяналтыг хуульд тодорхой, нарийвчлан тусгасан.
 
Бас нэгэн энэхүү хуулиар малын үржил селекцийн ажпыг мэргэжлийн төвшинд горимынх нь дагуу хийдэг болох асуудлыг зохицуулж байгаа юм. Тухайн малчин өөрийн дураар ямар нэгэн байдлаар малаа үржүүлэх явдлыг тодорхой хэмжээнд хязгаарлаж өгнө. Тодруулбал бог малд мэргэжлийн мал зүйчийн зааварчилгаа, зөвлөмжгүйгээр үржил селекцийн ажил хийхийг хуулиар хориглоно.
 
-Мал зүйчийн зааварчилгаа, зөвлөмжгүйгээр малчид үржил селекцийн ажлыг явуулахгүй гэдгийг тодруулна уу?
 
 -Малчдын уламжлалт мэдлэг устаж, сүүлийн үеийн залуу малчид өөрийн сүргээс хуц, ухна тавих асуудал их гарч байна. Энэ бол маш буруу. Ингэснээр малын цус ойртож улмаар давжаарах, ашиг шим нь буурдаг сөрөг талтай. Тиймээс эхний ээлжид бог малыг авч үзэж байна. Төрөөс бодлогын хэмжээнд хээлтүүлэгчийн цөм сүргийг сум бүрт бий болгоно. Өөрөөр хэлбэл, малчдын хувьд хуц, ухнатай байна гэсэн ойлголт байхгүй. Хээлтүүлэгчээр дамжуулж малынхаа ашиг шим сайжруулах,үржил селекцийг нь дээшлүүлэх бодлого юм. Тухайн бүс нутагт тохируулж ноос ноолуур, эсвэл мах сүүнийх нь чиглэлэ төрөлжүүлж хөгжүүлнэ.
 
-Малынхаа ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүлдэр, омог шинээр бий болгосон малчдыг урамшуулах зэрэг хөшүүргийн талын зүйлийг хуульд тусгасан болов уу? 
 
-Монгол Улсын хэмжээнд 45 гаруй үүлдэр,омог бий. Эдгээрийг цөм сүргийн хэмжээнд хамгаалж, шаардлагатай тохиолдолд хээлтүүлэгчээр ашигладаг байсан.Энэ нь нэг талаасаа генетик нөөцийн маань баялаг. Цаашид зөвхөн шилмэл үүлдэр, омог ч биш монгол малыг хамгаалах асуудлыг хуульд нарийвчлан тусгасан. Шинээр үүлдэр, омог бий болгох асуудал бол шинжлэх ухааны салбарын оролцоог дэмжсэн явдал. Хөдөө аж ахуйн болон бусад салбарын хувьд шинжпэх ухааны оролцоо гэдэг зүйл байхгүй болсон. Генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хүрээлэнтэй байж болно гэсэн заалтыг оруулсан. Бодит амьдралд онол, практик хосолж байж тухайн салбарын хөгжил дэвшил бий болдог. Тиймээс бид шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандаж Монголд дасан зохицох чадвартай үүлдэр, омгийг шинээр бий болгох ёстой. Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж, тодорхой урамшуулал олгох юм.
 
-Мал аж ахуйн салбарынхан малын тоо толгой, сүргийн зохистой бүтэц алдагдсан, улмаар бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг. Малчид юунд анхаарах ёстой вэ. Төрөөс ямар бодлого баримтлах хэрэгтэй гэж харж байна вэ?
 
-Монгол Улс 61 сая малтай. Үүнээс хамгийн таваарлаг, эдийн засгийн эргэлтэд ордог нь үхэр. Дэлхий нийтэд ч ялгаагүй. Гэтэл манай улсын нийт малын дөрвөн сая нь үхэр сүрэг. БНХАУ энэ жил хүнсэндээ 90 сая үхрийн мах хэрэглэнэ. Жишээлбэл, 60 сая үхэртэй байлаа гэж тооцоход түүний 30 сая нь тухайн жилдээ эргэлтэд ордог. Тиймээс дэлхийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, мал аж ахуйгаа хөгжүүлэх, ашигтай байдал руу орох талаас нь сүргийн бүтцээ анхаарах нь хамгийн чухал асуудал. Мал эдийн засгийн ашигтай эргэлтэд хурдан орж байвал бэлчээр талхлалтад ч илүү сайн талтай байдаг. Тухайн хоёр хуулиар зөвхөн малын эрүүл мэнд, үржил селекцтэй холбоотой болон холбогдох зүйлийг тодорхой зохицуулж байгаа. Харин малчдад тулгамдаж байгаа хамгийн том асуудал болох бэлчээрийн менежмент. Үүнийг ойрын хугацаанд зайлшгүй шийдвэрлэх ёстой. Малын ашиг шим муудах, давжаарах асуудал бэлчээрийн даац хэтэрсэнтэй бас холбоотой. Тиймээс юун түрүүнд бэлчээрийн тухай хуультай болж, малчин малаа дур зоргоороо бэлчээрлүүлэх байдлыг зогсоох хэрэгтэй. Газрынхаа даацад хамааруулж, малынхаа тоо толгойг зохистой барих шаардлагатай. Үүнийг татвар эсвэл өөр механизмаар зохицуулах боломжтой.
 
-Малчдын орлогын эх үүсвэр мал. Гэтэл малынх нь түүхий эд үнэгүйдэж, хонины нэхий хог дээр хаягддаг болсон. Үүнд төр, засаг анхаарлаа хандуулж, бодлогоор дэмжиж ажиллахыг малчид хүсдэг. Энэ талд төлөвлөсөн зүйл юу байна вэ?
 
-Зах зээл нь байхгүй учир үнэгүйдэж байна. Нэгдүгээрт, гадагш гаргаж чадахгүй. Хоёрдугаарт, дотоодод боловсруулдаг үйлдвэр байхгүй. Гуравдугаарт, түүхий эд бэлтгэлийн анги алга. Зөвхөн ченжүүдээр дамжиж байгаа учир тэд малын түүхий эдийн үнэн ханшийг зориуд унагаах асуудал байж болно. Тиймээс нэн түрүүнд анхан шатны боловсруулалт хийх үйлдвэрүүдийг сумдад байгуулах хэрэгтэй. Улмаар дунд шатныхыг аймгуудад, эцсийн бүтээгдэхүүн болгох нь нийслэлд гэх зэргээр шатлалтайгаар үйлдвэр байгуулах нь зүйтэй. Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд үүнийг зайлшгүй хийнэ. 1990 оноос өмнө түүхийн эдийн бааз гэж байсан. Үүнийг бодлогоор сэргээх ёстой.
 
-Хуулийг баталсан тохиолдолд хэзээнээс хэрэгжүүлэх вэ?
 
-УИХ-аас баталснаас хойш хуулийг хэрэгжүүлэхэд хоёр сарын хугацаа шаардлагатай.Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд 
8-9 журам гаргах ёстой.
 Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News