АН Б.Наранхүүг намаасаа хөөх үү? » Төр.мн

АН Б.Наранхүүг намаасаа хөөх үү?

 
 
АН-ын удирдлагын түвшинд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг намаасаа хөөх эсэх тухай асуудал яригджээ. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн гэгдэх Б.Наранхүү нь ажлаа хамгийн тасалдаг УИХ-ын гишүүнээр сүүлийн 6 жил орчим тодорч, Монгол төрийн нэр хүндийг улам бүр унагаж буй нэгэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан нэгэнтээ түүний тухай : " Саявтархан би Дундговь явлаа. Ж.Наранцацралт гуай амьд сэрүүн сэн бол жар хүрэх байв, хүү Соёмботой нь  эгч дүүсийн ёсоор бид арван жил яг төрсөн өдрөөр нь нутагт нь ойгий нь тэмдэглэв. Хөшөөн дээр нь очиж, хөшөө юм даа гэлгүй шүүрс алдан зогсч байхдаа, хургүй тэнгэр царайчлах говийнхон маань ээлгүй төрийнхөө сонгуулийн балгаар аймгийнхаа мэргэжлийн 43 байгууллагын 41-ийг нь халаа сэлгээ хийлгэж, холбоо, онгоцны буудал зэрэг улсын онцгой обьектуудын даргаар шүү? Арьс  ширний чээнжүүд төдий залуус  намын батлахаа улалзуулан өндөрт өргөсөөр томилогдсоныг, ард олон бухимдаж, дахиад хууртсандаа учраа олохгүй үймж буйг нүдээр харж чихээр   сонсон, инээд уур зэрэгцэв. Үрэгдсэнээс үлдсэн ганц ардчилагч нь энэ Дундговьд УИХын гишүүн Х.Наранхүү, нэгэн цагт хотын дарга Миеэгомбын Энхболдын жолооч явсан, хайрт дарга нь бодлогоор өөр намд шатрын хүү шиг байршуулсан, хагартлаа баяжсан  ёстой нэг боловсролгүй нөхөр зурагтаар ярихдаа мөнөөх даргынхаа газрын наймааг илчилж, дараа нь булзсан өнөөх Наранхүү." хэмээн өгүүлж байв.
Үнэхээр ч УИХ-д хоёр дарааллан суухдаа улс оронд хэрэгтэй хууль тогтоомж санаачлах нь бүү хэл иргэдийн эрх ашгийг хамгаалж дуугарсан эсэх нь тодорхойгүй Б.Наранхүү Монголын улс төрд цаашид хэрэг болох эсэх нь эргэлзээтэй юм. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо 9 байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Б.Наранхүүг намын гишүүнчлэлээс хасах нь улс төрийн эрсдэлтэй алхам байж мэдэх тул  уг асуудал эцэслэн шийдэгдээгүй аж. Юутай ч Ардчилсан Нам цаашид Б.Наранхүүд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, дахин УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь үндсэндээ тодорхой болж буй гэнэ.
 
П.Энхмандах

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News