Б.Пүрэвдорж: Түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай төсөв » Төр.мн

Б.Пүрэвдорж: Түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай төсөв

 
УИХ-аар хэлэлцэгдэж буй 2017 оны төсвийн тодотголоор АН-ын бүлэг завсарлага авсан. Төрийн албан хаагчид болон багш нарын цалинг нэмэх шаардлагыг АН-ын бүлэг тавьсан. Гэвч төсвийн тодотголд энэ талаар тусгаагүй байна.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төсвийн тодотголоор улсын төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.9 хувь хүргэж, 2.7 их наяд төгрөгөөр оруулж ирсэн. Энэ бол түүхэнд байгаагүй өндөр алдагдал.
 
Баялаг бүтээгчид хуруу хумсаа хуйхлан байж татвар төлдөг. Тэрийг нь сайд нар үр ашиггүй зарахаар төсвийн зарлагыг 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж орж ирж байна. Хүүхдийн мөнгөнд 100 тэрбум төгрөг зарцуулна гэснийг эс тооцвол 400 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй, шаардлагагүй зүйлд зарцуулахаар төлөвлөсөн байна.
 
Төсвийн давуулсан орлогоо төвлөрүүлж байгаад бондын өр төлбөрөө төлбөл илүү үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News