“Эрдэнэт” үйлдвэр 29 сая тонн хүдэр олборложээ » Төр.мн

“Эрдэнэт” үйлдвэр 29 сая тонн хүдэр олборложээ

"Эрдэнэт” үйлдвэр төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын гүйцэтгэл нь биелсэн гэж мэдээллээ. Өнгөрсөн онд "Эрдэнэт” үйлдвэр нийт 29 сая тонн хүдэр олборлосныхоо 90 орчим хувийг боловсруулжээ.

Мөн баяжмал дахь зэс молибдений чанар өссөнөөс гадна энэ онд үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. "Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд улсын төсөвт нийт 450 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Түүнийг задлавал улсын төсөвт 372 тэрбум, орон нутгийн төсөвт 76 тэрбум төгрөгийн татвар тус тус төлсөн гэсэн үг юм.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News